Гайхам ХХК нь 2009 онд байгуулагдсан ба цаг хугацаа байршлаас үл хамааран тээврийн хэрэгслийг зайнаас хянах шинэ дэвшилтэт хяналтын системийг зах зээлд нийлүүлдэг компани юм.
Бидний нийлүүлж буй хяналтын систем нь харилцагч нарт тээврийн хэрэгсэлтэй холбоотой зардлуудаа бууруулах, ажилчдынхаа бүтээлийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх болон жолооч, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулахад нь тусалдаг. Гайхам ХХК нь Улаанбаатар хот болон 21 аймагт нийт 1500 гаруй харилцагчдад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байна.
Шилдэг шийдлийг харилцагч бүрт хүргэж, харилцагч нар тээврийн хэрэгслийн ашиглалтаа сайжруулж, ашгаа нэмэгдүүлэхэд нь тусална.
Бид шударга ёс, шилдэг байдал, тогтвортой хөгжлийг эрхэмлэн харилцагч төвтэй хамтын ажиллагааг чухалчилна
Монгол Улсын аж үйлдвэрийн өөрчлөлтийн тэргүүлэх хүч болох, шинэчлэл, чанар, тогтвортой байдлыг эрхэмлэн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болно
Бид цаг хугацаа орон зайг үл харгалзан таны тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг сайжруулж, бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд нийлүүлж эхлэв.
Тээврийн хэрэгслийн байршлыг тогтоох, туулсан зай, хурд зэргээс гадна түлшний саван дахь түлшний үлдэгдэл, зарцуулалт, цэнэглэлт, алдагдлыг хянах системийг нэвтрүүлж эхлэв.
Бид анх удаа галт тэргэнд байршил тогтоогч төхөөрөмжийг түлшний хяналтын системтэй хослуулан суурилуулав.
Тээврийн хэрэгслийн дугуйн даралтыг дугуйн хошуунд суурилуулсан мэдрэгчийн тусламжтай операторын кабинд хяналтын тусламжтай хянах боломжтой шийдлийг нийлүүлж эхлэв.
Бид 2015 онд Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуй нэгжээр шалгарав.
Бид Монгол улсын хэмжээнд анх удаа дэлхийн олон улсад ашиглах боломжтой хиймэл дагуулын GPS төхөөрөмжүүдийг суурилуулав.
Мах, сүү сүүн бүтээгдэхүүн, зайрмаг, эм эмнэлэгийн хэрэглэгдэхүүн зэрэг хадгалалтын горим шаардах бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчиддээ хөргүүртэй тээврийн хэрэгсэл болон агуулахын температур чийгшлийг зайнаас хянах боломжийг бий болголоо.
Дэлхийн 26 улсад салбартай Телтоника телематикс компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, бүтээгдэхүүнүүдийг нь ашиглан өөрсдийн үйлчилгээг харилцагчиддаа үзүүлж эхлэв.
Бид тээврийн хэрэгслүүдээ зайнаас видео дүрсээр харж, аюулгүй байдал, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх шинэ системийг зах зээлд нийлүүлж эхлэв.
Бид Швед улсын Sveaverken брендийн операторын оролцоогүйгээр тракторыг автоматаар жолооддог системийг газар тариалан эрхлэгч харилцагчиддаа зориулан зах зээлд нийлүүлж эхэллээ.
Өндөр нарийвчлал бүхий хиймэл дагуулын мэдээлэлд тулгуурлан, орчны мэдээллийг боловсруулж, цахилгаан удирдлагатай гидрийн хуваарилагчийг удирдаж, гадаргуугийн тэгшилгээг 2сантиметрийн нарийвчлалтай гүйцэтгэдэг грейдерийн автомат удидлагын системийг зам барилгын үйл ажиллагаа эрхлэгч харилцагчиддаа нийлүүлж эхэллээ.
Экскавататорын шанаганы байрлалыг өндөр нарийвчлалтай тодорхойлж, газрын тэгшилгээ, суваг шуудуу ухалтын ажлыг хялбарчлах системийг нийлүүлж эхэллээ.
2009 он Гайхам ХХК үүсгэн байгуулагдав
2010 он Түлшний хяналтын системийг нэвтрүүллээ.
2011 он Галт тэргэнд түлшний хяналтын системийг суурилуулав.
2013 он Дугуйн хяналтын системийг нэвтрүүлэв.
2015 он Шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарав
2015 он Олон улсад ашиглах тээврийн хэрэгслийн хяналтын системийг нэвтрүүлэв
2016 он Температур чийгшлийн хяналтын системийг нэвтрүүлэв.
2017 он Телтоника Компаний Монгол дахь албан ёсны төлөөлөгч боллоо
2023 он Алсын зайн видео хяналтын системийг нэвтрүүлэв.
2024 Тракторын автомат жолоодлогын системийг нэвтрүүлэв.
2024 он Грейдерийн автомат жолоодлогын GPS системийг эхэллээ
2025 Экскаваторын зааварчилгааны системийг харилцагчиддаа нийлүүлж эхэллээ.