ДОМКРАТ АШИГЛАХ 12 ЗӨВЛӨМЖ
- Домкратын өргөх даац автомашины жинд тохирох эсэхийг шалгана.
- Машинаа тэгш, хатуу гадаргуу дээр байрлуулна.
- Автомат хурдны хайрцагтай бол араагаа “P” дээр, механик бол “1-р араа” эсвэл “Ухрах араа”-нд байршуулж зогсоолын тоормос (гар кардан) татна.
- Ослын гурвалжинг суурин газар 15м, хөдөөгийн замд 30м, хурдны замд 50м-с багагүй зайд байршуулан тавина.
- Хэрэв шөнө домкрат ашиглах бол та цацруулагч хантааз заавал өмсөөрэй.
- Гидр дократыг ашиглахын өмнө ил харагдах гэмтэл, шингэн гоожиж буй эсэхийг шалгана.
- Хайчин домкрат ашиглах бол резва болон суурийн бэхэлгээ хэвийн эсэхийг шалгаарай.
- Домкратаар зөвхөн өргөх цэгээс л өргөнө. Автомашины гарын авлага ном дээр тухайн тээврийн хэрэгслийн өргөх цэгүүдийг тэмдэглэсэн байдаг.
- Автомашиныг жигд зөөлнөөр өргөх бөгөөд налуу газар домкрат гулсаж мултарч унахаас болгоомжил.
- Домкрат өргөх дээд цэгтээ тулсан үед эвүүр /нөөц дугуй/ -р машин доогуур тулж тавина.
- Домкратын дээр болон доор нь нэмж эвүүр /тоосго, мод/ тавих нь мултарч унах эрсдэлтэй.
- Домкрат ашиглаж дууссаны дараа аажмаар буулгаж, бохирдлыг /элс, шавхай, цас, ус гм/ бүрэн цэвэрлэж хатсаны дараа автомашины зориулалтын хэсэгт хураана уу.