Тракторын автомат жолоодлогын GPS нь тракторыг операторын оролцоогүйгээр жолооддог систем юм.
Тракторын автомат жолоодлогын GPS нь бүх төрлийн тракторт ашиглах боломжтой бөгөөд операторын оролцоогүйгээр тракторыг 2,5 см-н нарийвчлалтай шулуун, муруй, тойрог, хосолсон зэрэг олон төрлөөр автоматаар жолооддог.
Тракторын өндөр ур чадвартай оператор шаардахгүй ба оператор удирдлагын терминалаас ажлын даалгаварыг тохируулах, болон үйл ажиллагааны явцад хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ.
Мөр хоорондын зайг ±2.5 сантиметрийн нарийвлалтай жолоодно.
Газрын гадаргын нөхцөл байдалд тохируулан олон төрлөөр жолоодох боломжтой.
Газрын гадаргын төрөл бүрийн нөхцөлд ажиллана.
Талбайн хэмжээг оруулан хамгийн тохиромжтой хувилбарыг сонгох боломжтой.
Талбайн захад олон төрлийн буцах эргэлтийг автоматаар хийнэ.
Нэмэлт камерын тусламжтай хяналтын дэлгэц дээр агрегатыг хянах боломж
Онлайнаар тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж
2 жилийн баталгаат хугацааг бид таньд олгоно.
Талбайн хэмжээ харгалзахгүйгээр 5-10 сантиметрийн нарийвчлалтай жолоодно. Улаан буудай, рапс зэрэг том талбайд тариалалт хийдэг нарийвчлал бага шаарддаг тарималд ашиглахад тохиромжтой.
3-5км радиустай талбайд 2,5 сантиметрийн нарийвчлалтай жолоодох боломжийг олгоно. Бүх төрлийн хүнсний ногоо тариалахад ашиглахад тохиромжтой.
Үндсэн төхөөрөмжтэй хослуулан ашиглана. 30км хүртэлх радиустай талбайд 2,5 сантиметрийн нарийвчлалтай жолоодох боломжийг олгоно.
Зөөврийн хүлээн авагчтай хослуулан ашиглана. 30км хүртэлх радиустай талбайд 2,5 сантиметрийн нарийвчлалтай жолоодох боломжийг олгоно.
ЗААВАРЧИЛГАА, СУРГАЛТ БАЙДАГ УУ?
Манай компаний үйлчилгээг нэвтрүүлснээр програм хангамжийн зааварчилгааг биеэчлэн болон зайнаас авах боломжтой.
ХЭРХЭН ХАМТАРЧ АЖИЛЛАХ ВЭ?
Баруун талд байгаа формыг бөглөнө үү.
СУУРИЛУУЛАЛТ ХЭР УДДАГ ВЭ?
Суурилуулж буй тээврийн хэрэгсэл болон төхөөрөмжөөс хамааран нэг тээврийн хэрэгсэлд суурилуулалт хийх хугацаа харилцан адилгүй байна.