Манай түлшний хяналтын систем нь тээврийн хэрэгсэл, суурин тоног төхөөрөмж болон шатахууны нөөцийн савны түлшийг зайнаас хянах боломжийг олгоно.
Өндөр нарийвчлал бүхий түлш хэмжигчийг машин, тоног төхөөрөмжийн түлшний саванд суурилуулж, GPS хяналтын төхөөрөмжтэй хослуулан ашигласнаар машин хаана зорчиж байгаагаас үл хамааран зайнаас түлшний саван дахь түлшний түвшин, түлш цэнэглэлт, түлшний зарцуулалт, түлшний хулгайг бүрэн хянана.
Бидний нийлүүлж буй GPS хяналтын төхөөрөмж нь нэг тээврийн хэрэгсэлд тав хүртэлх түлшний мэдрэгчийг дэмжин ажиллах боломжтой.
GaikhamGPS хяналтын програм нь тээврийн хэрэгслийн түлшний савны цэнэглэл ба түлшний хулгайг тухайн цаг хугацаанд хяналтын төвд дохиолох ба түлш цэнэглэсэн эсвэл хулгайд алдагдсан хэмжээг цаг хугацаа болон байршлын хамт харуулна. Тус програм нь тээврийн хэрэгслийн ачаатай үеийн түлш зарцуулалт, ачаагүй үеийн түлш зарцуулалт болон дундаж түлш зарцуулалтын нарийвчилсан тайланг гаргана.
Тээврийн хэрэгслийн байршил, туулсан зай, хурд, асаалттай, унтраалттай төлөв, түлш цэнэглэлт, зарцуулалт болон бусад мэдээллийг 10 секундын интервалтайгаар 24 цагийн турш хянах боломжтой.
Хяналтын програм болон аппликейшнийг компьютер, гар утас, iPad болон Tablet дээрээ суулгаж тээврийн хэрэгслээ хүссэн газраасаа бүрэн хянана. Програм нь Монгол ба Англи хэлтэй бөгөөд хэрэглэхэд хялбар байдлаар бүтээгдсэн.
Хурд хэтрүүлэлт, зөвшөөрөгдөөгүй зогсолт, түлш цэнэглэлт, түлшний хулгай болон жолооч зөвшөөрөгдсөн бүсээс гарах зэрэгт бодит хугацаанд дуу болон дүрсээр дохиолно. Жолооч хурд хэтрүүлэн явах үед машины кабинд жолоочид анхааруулах дуут дохио өгнө.
Бодит хугацаанд тээврийн хэрэгслийн түлш цэнэглэлт, зарцуулалт болон түлшний савны үлдэгдлийг шууд хянана. Түлшний хулгай илэрсэн тохиолдолд хяналтын програм нь үйлдлийг дуу болон дүрсээр илэрхийлж дохиолно.
Тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдсөн зорчих бүсийг электрон газрын зураг дээр урьдчилан тохируулна. Тээврийн хэрэгсэл зөвшөөрөгдсөн бүсийг зөрчсөн тохиолдолд хяналтын програм дээр дуу болон дүрсээр дохиолно.
“Garmin” зам заагч ашиглан жолооч болон диспетчер хоорондоо үүрэн холбоо болон хиймэл дагуулын сүлжээнд мессеж солилцох ба диспетчер жолоочийн дараагийн очих байршлыг зайнаас зааж өгөх боломжтой. “Garmin” зам заагчид Монгол улсын авто замын сүлжээний зураг суусан ба жолооч төөрөхгүй явах боломжийг олгоно.
Тээврийн хэрэгсэл тус бүрийн туулсан зай, зорчсон маршрут, түлш зарцуулалт болон бусад мэдээллүүдийг аюулгүй байдал нь бүрэн хангагдсан серверт урт хугацаанд хадгална.
Шаардлагатай үедээ машин тус бүрээр чухал хэрэгтэй тайлангуудыг бэлтгэн авах боломжтой. Дээрхи тайлангуудыг MS-Excel, Adobe PDF, Google KMZ зэрэг олон форматаар хөрвүүлэх боломжтой.
Жолооч тээврийн хэрэгслийн бүх дугуйн хийн даралт ба температурыг машины кабинд хянах боломжтой. Дугуйны хяналтын систем нь дугуйн хийн даралтыг тохиромжтой хэмжээнд байлгах боломжийг олгох ба дугуйн хийн алдалт, хэт халалт, хэт өндөр хийлэлт зэргийг жолоочид тухайн агшинд дохиолно.
Жолоочийн картын тусламжтай зөвхөн эрх бүхий ажилтан тухайн тээврийн хэрэгслийг жолоодох боломжийг олгоно. Жолоочийн картыг ашигласнаар жолооч нарын бүтээлийг ялгаж тайлан бэлтгэх боломжтой.
Тээвэр, ложистикийн компаниуд тээврийн хэрэгслүүддээ GPS зайнаас хянах систем болон түлшний хяналтын системийг хамт ашигласнаар машинуудын ашиглалтыг сайжруулж, зөвшөөрөгдөөгүй хэрэглээг зогсоох ба түлш шатахуун, засварын зардлаа бууруулж чадна. Харилцагчиддаа ачаа бараагаа хаана явааг хянах боломжийг бүрдүүлэх ба харилцагчийн сэтгэл ханамж ямагт өндөр байна. Жолооч нар Garmin зам заагчийг ашигласнаар орон нутгийн замд төөрөх эрсдэлгүй болох ба тусламж шаардлагатай үед төвтэйгөө Garmin-аар шуурхай мэдээлэл солилцож чадна.
Үйлдвэрлэл болон худалдааны компаниуд тээврийн хэрэгслүүддээ GPS зайнаас хянах систем ба түлшний хяналтын системийг ашигласнаар тээврийн хэрэгслийн ашиглалт сайжирч, жолооч нарын бүтээл нэмэгдэх ба харилцагчдад бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь хүргэнэ. Чингэлэгийн температурыг зайнаас хянаснаар сүү, зайрмаг зэрэг түргэн муудах эсрдэлтэй бараа бүтээгдэхүүний чанарыг алдагдуулахгүй хүргэх боломжтой. Хүргэлт хийх харилцагчийн байршлуудыг газрын зурагт тэмдэглэж, харилцагчийн сан үүсгэх боломжтой.
Зам барилгын компаниуд GPS зайнаас хянах систем ба түлшний хяналтын системийг тоног төхөөрөмжүүд болон үйлчилгээний машинууддаа ашигласнаар тоног төхөөрөмжийн ашиглалт сайжирч, түлш шатахууны зардал буурах ба ажлын бүтээл нэмэгдэнэ. Диспетчерийн хяналтыг хялбар болгох үүднээс зам барьж буй тоног төхөөрөмжүүдийн ажиллах талбаруудыг нэрлэж, байршилын тэмдэглэгээ оруулах боломжтой. Самосвалууд болон миксерүүдийн рейсийг тоолж, бодит гүйцэтгэлийг гаргах боломжтой.
Хүнд даацын самосвал, экскаватор, бульдозер, дугуйт ачигч, грейдэр зэрэг уул уурхайн тоног төхөөрөмжүүдэд GPS зайнаас хянах систем, түлш ба дугуйны хяналтын системийг ашигласнаар тоног төхөөрөмжийн ашиглалт сайжирч, уурхайн бүтээл нэмэгдэж, түлш шатахуун, дугуйн зардал буурна. Машин механизм зөвшөөрөгдсөн бүсээс гарах, хурд хэтрүүлэх, түлшний хулгай гарах, зэрэгт диспетчер дохиолол хүлээх авах учраас шуурхай арга хэмжээ авч чадна . Тоног төхөөрөмж тус бүрийн рейсийг тоолж, операторуудын бүтээлийг тооцох боломжтой. Уул уурхай, хайгуулын компаниуд үйлчилгээний машинууддаа Garmin зам заагчийг нэмэлтээр ашигласнаар жолооч нар орон нутгийн замд төөрөх эрсдэлгүй болох ба тусламж шаардлагатай үед төвтэйгөө Garmin-аар шуурхай мэдээлэл солилцож чадна.
Цахилгаан станцууд болон цахилгаан түгээх компаниуд тээврийн хэрэгслүүддээ GPS зайнаас хянах систем ба түлшний хяналтын системийг ашигласнаар машинуудын хуваарилалтыг үр ашигтай хийх ба дуудлага үйлчилгээний машинуудын ашиглалтын зардал буурч, харилцагчдад үзүүлэх техникийн тусламж үйлчилгээ сайжирна.
Үйлчилгээний компаниуд тээврийн хэрэгслүүддээ GPS зайнаас хянах системийг ашигласнаар тээврийн хэрэгслийн ашиглалт сайжирч, ажилтнуудын бүтээл нэмэгдэнэ. Диспетчер үйлчилгээний машинуудыг хамгийн үр ашигтай маршрутаар хуваарилж чадна. Харилцагч бүрт үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэх учраас харилцагчийн сэтгэл ханамж ямагт өндөр байна.
Эрүүл мэндийн үйлчилгээний байгууллагууд GPS зайнаас хянах системийг ашигласнаар дуудлага үйлчилгээг үр ашигтай зохион байгуулж, эрүүл мэндийн үйлчилгээг цаг хугацаанд нь хүргэнэ. Диспетчер дуудлага, үйлчилгээг хялбар зохион байгуулах боломж бүрдэнэ.
Түлш шатахуун нийлүүлдэг компаниуд GaikhamGPS тээврийн хэрэгслийн хяналтын системийг ашигласнаар бензин, дизель түлш, газ зэрэг онцгой бараа бүтээгдэхүүнээ цаг хугацаанд нь харилцагчиддаа хүргэх боломж бүрдэнэ. Жолооч нар Garmin зам заагчийг ашигласнаар орон нутгийн замд төөрөх эрсдэлгүй болох ба тусламж шаардлагатай үед төвтэйгөө Garmin-аар шуурхай мэдээлэл солилцож чадна. Тээврийн хэрэгсэл тус бүрээр шатахуун хүргэлтийн рейсийг тоолж, жолооч нарын ажлын бүтээмжийг тооцох боломжтой.
Галт тэрэгний зүтгүүрт GPS зайнаас хянах систем ба түлшний хяналтын системийг хамт ашигласнаар хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлж, түлш шатахууны зардлыг бууруулна. Төмөр замын өртөө болон ангиудыг нэрлэж, байршлыг газрын зураг дээр тэмдэглэх боломжтой ба машинист зөвшөөрөгдсөн хурдыг хэтрүүлэхэд кабинд анхааруулга өгнө.
Клиент програм нь зөвхөн хяналтын програм суулгасан компьютерээс тээврийн хэрэгслүүдийг хянах боломжийг олгоно. Энэхүү хувилбар нь ажилтнуудад илүү тохиромжтой.
Веб програм нь интернет холболт бүхий компьютерээс Гайхам ХХК-с өгөгдсөн хэрэглэгчийн нэр, нууц үгийн тусламжтайгаар тээврийн хэрэгслүүдээ хаанаас ч хянах боломжийг олгоно. Энэ хувилбар нь удирдах түвшний ажилтнуудад илүү тохиромжтой..
Андройд болон IOS үйлдлийн систем бүхий төхөөрөмжтэй харилцагчид тээврийн хэрэгслүүдээ гар утас болон бусад төхөөрөмжөөрөө дамжуулан хянах боломж бүхий аппликэйшнийг бид нийлүүлдэг.
- Албан тушаал
It is a long established fact that a reader will be distracted by the readable content of a page when looking at its layout. The point of using Lorem Ipsum is that it has a more-or-less normal distribution of letters, as opposed to using 'Content here, content here', making it look like readable English.
- Албан тушаалын нэр
There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected humour, or randomised words which don't look even slightly believable.