Дараагийн ээлжийн дөрвөн шинэ зүтгүүр АНУ-аас Замын-Үүд боомтод иржээ

Дараагийн ээлжийн дөрвөн шинэ зүтгүүр АНУ-аас Замын-Үүд боомтод иржээ

Түгээх

”Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд АНУ-ын “Progress rail a Caterpillar” компанийн гол замын SD70ACe/LW-4101 серийн 16 зүтгүүр Монгол Улсад нийлүүлэгдэнэ.

Эдгээрээс эхний ээлжийн хоёр зүтгүүр манай улсад нийлүүлэгдэж, тээвэрлэлт хийж байгаа билээ.

Харин дараагийн ээлжийн дөрвөн шинэ зүтгүүр АНУ-ын зүүн эрэг Атлантын далай 11,700 км, Тяньжин боомтоор авто замаар 920 км, нийт 14,220 км замаар тээвэрлэгдэн Замын-Үүд боомтод 2024 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр иржээ. Ингэснээр 16 зүтгүүрээс зургаа нь нийлүүлэгдэж байна.

Уг зүтгүүрүүд нь Монгол орны говийн байгаль цаг агаарын ашиглалтын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай, дэлхийн 70 гаруй улсад 90 жилийн туршид ашиглагдсан, хамгийн орчин үеийн инновацын технологийн шийдлийг шингээсэн.

4,500 морины хүч буюу 3,355кВт чадалтай 710 серийн хоёр тактын дизель хөдөлгүүртэй, хувьсахаас хувьсах гүйдлийн AC-DC-AC цахилгаан дамжуулгын системтэй, олон улсын хүрээлэн буй орчны TIER2 стандартын шаардлагыг хангасан илчит тэрэгний хөгжлийн гуравдугаар үеийн зүтгүүр юм гэж ЗТХЯ-наас мэдээллээ.


Эх сурвалж https://ikon.mn/n/34x4

Нийт харилцан яриа